Шүршүүрт орж байхдаа шээx нь байдаг л зүйл гэж олон хүмүүс боддог. Мөн үүний үр дүнд хэмжээний усыг хэмнэж болох тухай судалгаа бас бий. Гэвч эрдэмтэд саяхан шүршүүрт шээх нь баримттайгаар тайлбарлажээ.

Шүршүүрт орж байхдаа шээx нь яагаад сөрөг талтай вэ?

Усанд хэмнэлттэй мөн залхуу хүмүүст амар гэж боддог ч сөрөг үр дагавартай гэдгийг судлаачид баталж байна.

Давсаг буруу замаар суларч эхэлнэ.

Физик эмч Alicia Jeffrey-Thomas хүн усны чимээ сонсох үед бие засч байна гэх дохиог авч шээc хүрч эхэлдэг нь байдаг л хэвийн үзэгдэл гэнэ. Гэвч шүршүүрт орж байхдаа шээx нь аарцагны хөндийн үйл ажиллагаанд тийм ч сайнаар нөлөөлдөггүй аж.

Эмэгтэй хүн шүршүүрт зогсож шээx нь тохиромжгүй байдаг.

Эмэгтэй хүн шүршүүрт бие засах нь анатомын хувьд тохиромжгүйгээс гадна давсаг бүрэн сулрах боломжийг хааж байдаг ажээ. Эмч Alicia Jeffrey-Thomas-ын үзэж буйгаар эмэгтэй хүн зогсож байх үедээ аарцгийн булчингаа бүрэн суллах чадамжгүй байдаг учраас зогсож бие засах нь тохиромжгүй хэмээн тайлбарласан байна.

Тэвчихгүй болсон үед яах вэ?

Флоридагийн UCF Анагаах ухааны сургуулийн доктор Brahmbhatt нийтийн халуун усны газарт бие засахгүй байхыг зөвлөжээ. Учир нь нийтийн халуун усны газраас х.алдвар авах магадлал их байдаг гэнэ.