1. Геркулес

Геркулес Пиллийн гэрлүү орж байхдаа модонд толгойгоо цохидог. Пилл хэлэхдээ “болгоомжтой наадах чинь Арго онгоцны хэсэг байгаа юм” гэж хэлдэг. Энэ Жайсон гэх Грек баатрын усан онгоц байсан бөгөөд энэ хүү модонд толгойгоо цохиулж нас барсан байдаг.

2. Алладин

Жинни One Thousand and One Nights дууг дуулж байхдаа баруунаас зүүн рүү бичдэг хэсэг гардаг байна. Араб хэл бичиг үсэг баруунаас зүүн рүү бичдэг бөгөөд сайн харвал юу бичиж байгаа нь сайн харагддаг байна.

3. Гүнж ба мэлхий

Гүнж ба мэлхий хүүхэлдэйн дээр муу талын дүр болох Доктор Пасилерын дуу дуулдаг хэсэг дээр зөвхөн сүүдэр туссан хэсэг дээр араг ясны дүрс харагддаг байна.

4. Моана

Мауи акул болдог хэсэг дээр түүний шивээс хүртэл акул болдог байна.

5. Лило ба Стич

Лило Стичын албан ёсоор үрчилж авсан гэрээ байдгийг та бүхэн санаж байгаа байх. Тэгвэл энэ гэрээний загвар нь үнэндээ энэ хүүхэлдэйг хийж байсан хүмүүст ирсэн баярлалаа утгатай захианы загвар дээр хийжээ.

6. Араатны хаан арслан

Хэрвээ та сайн харвал соривтын сарвуу гарсан байгааг харж байгаа байх. Энгийн үед арслангийн сарвуу нуугдмал байдаг байна. Энэ нь соривт сүрдүүлэх мөн дайрахад бэлэн гэсэн утгатай байна.

7. Нотр-дамын бөгтөр

Нотр-дамын бөгтөр нуруутын муу талын дүрийн гэрэл тусдаг хэсэг дээр гэрлийн хэлбэр авс шиг харагдаж байгаа виз

8. Zootopia

Ник нэртэй үнэг цагдаа болох хуудсаа бөглөөд туулай цагдаад өгдөг хэсэг дээр 8 дугаартайд Arrested буюу баривчлагдаж байсан уу гэсэн хэсэг дээр тийм гэж бөгөлснөө баллаж үгүй гэдгийг бөглөсөн нь инээдтэй байгаа биз.

9. Үзэсгэлэнт бүсгүй ба Жонон

Үзэсгэлэнт бүсгүй ба Жононгийн муу талын дүр Гастон дээрээс унах үед нүдийг сайн харвал араг ясны дүрс харагдах болно.

10. Сүйтгэгч Ралп

120501 энэ ямар учиртай тоо болохыг та мэдэх үү. Энэ бол Disney-г үүсгэн байгуулагч  Walt Disney-гийн төрсөн өдөр юм. Иллиной мужын Чикако хотод 1901 оны 12 сарын 05 төржээ.

11. Рапунцель

Хүүхэд Рапунцель дээр байрлах тоглоом дээр ирээдүйд уулзах найзуудын тоглоомууд харагддаг байна.

12. Гүнж ба мэлхий

Гүнж ба мэлхий дээр Алладины сайн найз шидэт хивсний тоосыг гөвж байдаг байна.

13. BIG hero 6

Химийн мэргэжилтэн Honey Lemon-ны гоёмсог цүнх бүх төрлийн материал гаргаж чаддаг химийн бодистой цүнх гэдгийг та мэдэх үү.

14. Лусын дагина

Лусын дагины муу талын дүр болох Орсула дуу хоолой хулгайлах шид бэлдэхдээ эрвээхэй ашигладаг. Тэгвэл энэ эрвээхэй нь Vanessa гэдэг нэртэй бөгөөд Орсула хүн болж хувирахдаа хэрэглэдэг нэр нь байдаг байна.

15. Рапунцель

Рапунцелийн хуурамч ээж Готхель Рапунцелийг үнсэхдээ үргэлж үсэнд хүрдэг бөгөөд энэ нь Готхель Рапунцельд хайртай бус үсэнд нь хайртай байдаг байна.