Орчин үед хүмүүс цаасан дээр хэвлэсэн газрын зураг авч явахаа больж ухаалаг утсан дээрээ ганц апликейшн оруулаад л газрын зураг үзэх боломжтой болжээ. Харин хүмүүс газрын зургийг үзэж байгаад хачирхалтай олон зүйл олсон юм байна.

Уулан дээрх Кока кола лого

Уг логог 1986 онд Кока коланы 100 жилийн ойг тохиолдуулан хийсэн бөгөөд энэ нь дэлхийн хамгийн том логоны байгууламж юм гэнэ. Чили улсын Арика хотын ойролцоох уулан дээр хийжээ.

Антарктидаас олсон нууцлаг Пирамид

Пирамид хэлбэртэй уг байгууламжийг Антарктидаас олсон бөгөөд одоо ч нууц нь тайлагдаагүй ямар нэг эртний иргэншлийн үлдэгдэл эсвэл алдарт Атлантис хот хэмээн ярилцах болжээ.

Харь гарагийн муур

Уг геоглиф нь ойролцоогоор 9000 жилийн настай. Уг муурыг зарим хүмүүс өөр ертөнцөөр ирсэн гэж үздэг ажээ. Атакамагийн элсэн цөл буюу дэлхийн хамгийн хуурай газар байрлалтай юм.

Урлагийн бүтээл мэт харагддаг давсны үйлдвэр

Энэ бол Нигер улсын 50 гэр бүл амьдардаг жижиг тосгон. Уг газар нь дээрээсээ яг л урлагийн бүтээл мэт харагддаг бөгөөд оршин суугчид нь шаварнаас давс гарган авдаг байна.

Австрали дахь даллаж буй хүн

Энэ бол Австрали дахь алтан эрэг дээр хүүхдийн тоглоомын газар. Сансраас хүртэл харагддаг том хэмжээтэй юм.

Аварга хавч

Уитстейбл, Кент гэх газрыг сансраас харахад нэгэн аварга хавч үзэгджээ. Уг хавчийг 15м өргөн байсан гэж үзжээ.