Томдоо тооцогдох кино компануудын лого яагаад бусдаас өөр байдгийг та анзаарч байсан уу? Тэгвэл энэ удаад та бүхэнд кино компануудын логоны ардах сонирхолтой түүхийг хүргэж байна.

DreamWorks саран дээр суусан хүүхэд хэн бэ?

DreamWorks анхны санаа саран дээр суусан том хүн загас барьж байгаагаар хийх байжээ. Харин логог бүтээх ажлыг авсан дизайнер Роберт Хонт том хүний оронд өөрийн хүү болох Виллиамыг зуржээ. Энэ санаа нь DreamWorks-д таалагдсан бөгөөд саран дээр суугаад загас барьж байгаа хүүхдийг албан ёсны логогоо болгожээ.

Columbia Pictures бамбар барьсан бүсгүй хэн бэ?

Columbia Pictures 1918 онд анхны логогоо гаргаж байсан бөгөөд лого болгондоо бамбар барьсан эмэгтэй хүнийг оруулсан байдаг байна. Яг албан ёсны эмэгтэй модель 1992 он хүртэл байгаагүй байжээ. 1992 онд логог шинэ дүрслэлтэй шинэ өнгө төрхтэй хийх ажил явагдаж байжээ. Олон модель шүүсний эцэст энгийн Америк гэрийн эзэгтэй Женни Жосефыг албан ёсны логоны дүрээ болгож байжээ. Одоо ч гэсэн түүний дүрийг логондоо ашигладаг байна.

Metro-Goldwyn-Mayer

Metro-Goldwyn-Mayer логоны санааг анх Howard Dietz гаргаж байжээ. Түүний өссөн газарт Колимбиуа их сургуулийн Арслан нэртэй спортын багаас санаа авчээ. Тэр үеэс хойш Латс, Жеки, Таннер, Жорж, Лео гэсэн таван өөр арсланг дүрсэлжээ. Сүүлийнх нь тэдний одоогийн од юм.

Paramount Pictures

Paramount логоны хувьд зураач Уильям Ходкинсон өөрийн өссөн Юта мужийн Бен Ломонд уултай тун төстэй уул зуржээ. 1914 онд хийгдсэн анхны хувилбар дээр 24 од байсан бөгөөд энэ нь студитэй гэрээ байгуулсан анхны жүжигчдийн тоо байв. Гэсэн хэдий ч орчин үеийн хувилбар нь зөвхөн 22 одтой болсон бөгөөд яагаад гэдгийг нь хэн ч мэдэхгүй.

Warner Bros.

Тус компанийг үүсгэн байгуулагчдын (ах дүү Варнер) нэрний эхний үсэгтэй бамбайн загварыг тэд өөрсдөө гаргажээ. Гэхдээ Варнер гэдэг нь тэдний жинхэнэ овог биш байсан аж. Кино студийн эздийн эцэг эх нь Оросын эзэнт гүрнээс Америкт ирсэн цагаачид байсан бөгөөд тэдний жинхэнэ овог нь Вонсколазер байв.