Шалтгаан 1. Загварын сонголт олон

Энэ шалтгаан дээр хэн ч маргахгүй байх олон утасны компанууд төрөл бүрийн загварууд Android системтэй гаргадаг. Iphone тухайн үедээ 5 5Se загвар гаргаж байхад Android түрүүлээд том дэлгэцээс гадна 4G технолгийг гаргацан байсан юм. Одоо ч гэсэн загвар дээр түрүүлж алхаж байна.

Шалтгаан 2. Iphone дээр байхгүй боломжууд

Жишээ нь bluetooth өөр утастай холбоход заавал iphone юм уу эсвэл iphone-той холбоотой төхөөрөмж байх ёстой. Дэлгэцийн загвараа сольж болохгүй. Зөвхөн app store дээрээс app татаж болно. Android гаргацан шинэ боломжуудыг нэмж оруулдаггүй гэх мэт олон олон хязгаарлагдмал асуудлууд байдаг. Сүүлд гарж ирсэн IOS 14 дээр Widget оруулж ирсэн нь хүмүүст их таалагдаж байгаа хэдий ч Android аль дээрээс шийдцэн байсан нь зарим хүмүүсийн инээдийг хүргэж байгаа бололтой.

Шалтгаан 3. Смарт утасны эрх чөлөө

IOS та хүссэн зүйлээ хийж чадахгүй харин Android бол та бараг л бүх зүйлийг хийж болно. Үйлдлийн системрүү орж өөрчлөлт тохируулага хийж болохоос гадна хүссэн app аа суулгаж болдог. Мөн та үйлдлийн системээ өөр төрлөөр солих боломжтой.

Шалтгаан 4. Бага орлого олдог ч гэсэн Android утас авж хүрнэ

Энэ бол хамгийн том шалтгаан билээ. Iphone бол тийм ч хямд утас биш хуучин нь ч гэсэн үнэтэй байдаг. Харин Android-ын хувьд та шинийг боломжийн үнэтэй авч чадна. Хуучин нь бол бүр хямдхан