Тоглоомын түүх хүүхэлдэйн кино 1995 онд гарсан бөгөөд энэ нь компьютерийн хөдөлгөөнт дүрсийг ашигласан анхны 3D кинонуудын нэг билээ. Үүний нөлөөлөл нь энэ салбарт хувьсгал хийж, дэлхий даяар шүтэн бишрэгчдийн хамгийн дуртай үлгэрүүдийн нэг болсон юм. Одоо 27 жилийн дараа Buzz Lightyear-ийн гарал үүслийг харуулсан кино саяхан нээлтээ хийлээ.

1.  Lightyear бол Toy Story киноны Buzz-ийн тоглоомыг бүтээсэн түүх юм.

Тус киноны найруулагч, зохиолч Ангус МакЛэйн сансрын нисэгчийн түүхийг өгүүлэх сэдэл нь “Жаал хүү Энди ямар кино үзсэн бэ? Яагаад Buzz Lightyear-ийн тоглоомыг тэгж их авахыг хүссэн гэдэг асуулт юм” Тэгвэл бид яагаад тэр киног хийж болохгүй гэж? Buzz Lightyear-ийн тоглосон энгийн, хөгжилтэй, адал явдалт кино бүтээцгээе гэхэд Продюсерууд бүгд, Тийм ээ, сайхан санаа байна. Андигийн үзсэн тэр киног хийцгээе гэжээ.

2. Pixar-ийн алдартай киног хийсэн продюсеруудыг цуглуулж Lightyear киног хийсэн.

Энэхүү киног бүтээхийн тулд шилдэг бүтээлч багийг цуглуулсан: Найруулагч Ангус МакЛэйн “Fiding Dory” киног найруулсан бөгөөд Toy Story 3 , Up , WALL-E киноны хүүхэлдэйн киноны багийн ард ажилласан. Toy Story 4 киноны Продюсер Галин Сусман, зохиолч Жейсон Хэдли хамтран уг киног бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.

3. НАСА тэдэнд сансрын хөлөг зохион бүтээхэд тусалсан.

НАСА нь Pixar-д кинонд гардаг хөлөг онгоцыг зохион бүтээхэд тусалсан аж. Бүхэл бүтэн багийг Хьюстон дахь сансрын төвд олон өдрийн айлчлалд урьсан байна. Тийм ч учраас киноны ихэнх сценари нь НАСА-гийн дүр төрхтэй төстэй байдаг.

4. Жүжигчин Крис Эванс Buzz-ийн дүрд дуу оруулсан.

Ахмад Америкийн дүрд тоглосон алдарт жүжигчин Крис Эванс Buzz-ын дүрд дуу оруулжээ. Уг нь Buzz-д Тим Аллен оруулдаг байсан ч продюсерууд Крисийн дуу хоолойг оруулахаар шийдсэн, учир нь “Тимийн хоолой Buzz-ын энэ дүрийг инээдмийн баатарлаг биш хэлбэртэй болгох байжээ. Энэ киноны гол зүйл бол Buzz бол сансрын баатар бөгөөд нухацтай, амбицтай байх ёстой аж.

4. Шинэ дүрүүд

Buzz, Zerg хоёр бол бидний өмнөх Pixar кинонуудаас харж байсан цорын ганц дүрүүд юм. Шинэ үеийнхэнтэй холбогдохын тулд гурван шинэ дүрийг танилцуулж байна. Базтай хамт тэд  Иззи (Кеке Палмер), Мо (Тайка Вайтити), Дарби (Дарл Соулз) нар сансрын хамгаалагчтай хүчээ нэгтгэж байгаагаар харуулдаг. Энэ нь уг киноны дараагийн анги гарахад чухал нөлөө үзүүлэх аж.