Pixar-ын Мангасуудын ертөнц гарсан цагаасаа эхлэн үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Мангасууд бидний ертөнц рүү орж хүүхэд айлгаснаар эрчим хүч гарган авч мангасын ертөнц цахилгаантай байдаг билээ. Мангасуудын ертөнцөд бол хүүхэд айлгадаг ажил хамгийн хэцүү эрсдэлтэй ажилд тооцдог. Учир нь нөгөө ертөнцийн хүүхэд, тоглоом, хувцсанд хүрэх нь аюултай гэж үздэг.

Хэрвээ та санаж байгаа бол нэг мангас хаалганаас гарж ирэхдээ нуруун дээр нь цагаан өнгийн оймс наалдцан байдаг.

Түүний хамтран ажилладаг мангас 23-19 гэж чангаар хэлдэг. Тэгвэл энэ нь ямар учиртай код юм бол Хэрвээ цагаан толгойн үсгээр үзвэл 23 бол W, харин 19 бол S байдаг. Үүний утга нь white socks буюу цагаан оймс гэсэн утгатай код ажээ.