1. Яагаад гитар байсан бэ?

Coco-гийн найруулагч Адриан Молина багаасаа гитар тоглох дуртай нэгэн байжээ. Эцэг эх нь дургүйцдэг байсан болохоор нууцаар телевиз үзэн сурдаг байсан ажээ. Найруулагчийн энэ дурсамж Мигел дүрийг гаргахад чухал нөлөө үзүүлсэн.
2. Бразилд гарсан хувилбарын нэр VIVA болгосон

Бразилд гаргахад бага зэрэг асуудал үүсжээ. Итгэнэ үү? байна уу? өөрсдөө мэд COCO гэдэг нь дэлхий нийтийн ойлголтоор наргил модны самар эсвэл жимс гэсэн утгатай харин Бразилд өтгөн гэж ойлгогддог байна. Мэдээж дэлхий нийтэд сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд зөвхөн Бразилд зориулж VIVA буюу аз жаргал амьдрал гэсэн утгатай болгожээ.
3. Фрида Кохла гэж хэн бэ?

Coco дээр тайзны засал тоглолтыг хариуцсан найруулагч гардаг. Тэгвэл энэ хүн нь Фрида Кохла байсан бөгөөд амьд байх хугацаандаа олон олон уран бүтээл туурвижээ. Мөн сармагчин тэжээдэг байсан бөгөөд хүүхэдтэй болж байгаагүй байна.
4. Эрнесто дэ ла Крузыг бодит амьдрал дээр байсан уу?

Эрнесто дэ ла Крузын санааг анх Мексикийн алтан үеийн дуучин Жорж Негрэтэ (Jorge Negrete) мөн Алтан үеийн жүжигчин Федро Инфенте (Pedro Infante) сэдэвлэн бүтээжээ. Жорж Негрэтэ мөн Федро Инфенте СОСО дээр гарсан шиг муу хүмүүс байгаагүй болно.
5. Мексикийн үсгүй нохой

Энэ Dante is a Xoloitzcuintle буюу Мексикийн үсгүй нохой нь хамгийн эртний үүлдэр бөгөөд анх Мексикээс гарсан байна. Хэрвээ та Мексикт явж байвал энэ үүлдрийн нохойнуудыг олон харах болно.
6. Азтек Мариголд цэцэг

Кинон дээр хамгийн их харагдах энэ цэцгийг Азтек Мариголд гэдэг бөгөөд энэ цэцэг нь өөд бологсдын дурсгалын өдөрт ашигладаг байна. Учир нь энэ цэцэг нь өөд бологсдыг гэр бүлийхэн дээрээ ирэхэд тусалдаг гэж үздэг ажээ.
7. Хекторын гитар алтан шүдтэй

Pixar жижиг дитал оруулахдаа сайн гэдгийг та бүхэн мэдэж байгаа байгаа. Цагаан гитар анхнаасаа Хекторын гитар байсан бөгөөд өөртэй нь адил алтан шүдтэй ажээ. Хэрвээ та COCO-г давтаж үзэх дуртай бол энийг анзаарсан гэдэгт итгэлтэй байна.
8. Уламжлалт хувцас

Хэрвээ та Мексик кино эсвэл нэвтрүүлэг үзэж байсан бол тэнд заавал том дугуй малгайтай, хээгээр дүүрсэн хувцастай хүмүүс байдаг. Мексикчүүд дуу найранд маш дуртай бөгөөд хөгжим тоглож байгаа эсвэл дуу дуулдаг хүмүүс нь ийм хувцас өмсдөг байна. Хувцас байхгүй байлаа гэж бодоход заавал том малгай байдаг байна.