Хера ордонг тусгай эффект ашиглаж хийсэн
Зураг авалтын байршил нь Сөүл-ийн Гангнам дүүрэг байсан бөгөөд 100 давхар барилга болон хөшөөг тусгай эффект ашиглан хийжээ.
Ким Со Ён төгөлдөр хуур тоглож сурсан

Нэгэн анги дээр Ким Со Ён төгөлдөр хуур тоглож буй үзэгдэл гардаг билээ. Харин тэрээр уг ангид зориулж төгөлдөр хуур тоглож сурах шаардлагатай байснаа ярилцлагадаа хэлсэн байна. Уг үзэгдлийг төгс болгохын тулд Ким Со Ён өөрөө дуугаа сонгож найруулагчдаа санал болгожээ.
Ким Со Ён яагаад Penthouse киноны муу талын дүрд тоглохоор шийдсэн бэ?

‘Game Of Thrones’ гэх мэт алдарт цувралууд дээр гардаг хүчирхэг эмэгтэйчүүд гайхалтай харагддаг юм. Penthouse киноны зохиолыг уншаад өөрийн дүрийг шууд олж харсан. Муу талын дүр байсан ч хийхээр сэтгэл шулуудсан хэмээн ярьжээ.