Ирээдүйд юу болохыг хэн ч тааж мэдэхгүй гэдэг нь ойлгомжтой. Гэвч The Simpsons кино нь анх цацагдаж эхэлснээсээ хойш 32 бүлэгийн туршид гайхалтайгаар зөгнөж ирсэн байдаг байна. Доналд Трамп ерөнхийлөгч болох, Дисней компани 20-р зуун Фох компанийг худалдаж авсан гэх мэт.
Камала Харрис ягаан өнгийн хувцастай байсан

Барт ирээдүй уруу явсан нь гэх анги ээр Лиса АНУ-гийн ерөнхийлөгч Доналд Трампийн дараа анхны эмэгтэй ерөнхийлөгч болсон байдаг. Камала Харрис нь Доналд Трамп буусны дараа дэд ерөнхийлөгч болсон нь зөгнөл биелснийг илэрхийлж байна.
Гурван нүдтэй загас

Кинон дээр хот нь бохирдлоор дүүрснээр гурван нүдтэй загас үүссэн байдаг. Мөн яг ийм загас амьдрал дээр олджээ.
Ухаалаг цаг

The Simpsons 1995 онд гарсан анги дээр нэгэн залуу ухаалаг цаг хэрэглэж буй гардаг бөгөөд энэ нь 20 жилийн дараа AppleWatch нэртэйгээр худалдаанд гарчээ.
Дисней 20-р зуун Фокс компаныг худалдан авсан

1998 онд гарсан анги дээр 20-р зуун Фокс гэх хаяг харагддаг. Хэрвээ сайн анзаарвал доор нь Волт Дисней хэлтэс гэсэн бичгийг харж болно. Ингээд 19 жилийн дараа $52.4 тербумаар худалдан авчээ.
Нобелийн шагнал

Нэгэн анги дээр Милхаус профессор Бенгт Холмстрёмыг нобелийн шагнал авна гэж хэлдэг бөгөөд тэрээр үнэхээр 6 жилийн дараа шагнал авчээ.
Анхны iPod

Apple компани iPod-ийг зарлахаас өмнө Simpsons кино аль хэдийн ямар зүйл байхыг нь мэдэж байжээ. 1996 оны анги дээр нэгэн төхөөрөмж iPod шиг дизайнтай байдаг ба бүр захиа бичих дуу сонсохыг хүртэл зөгнөжээ.